
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн төслийг хэлэлцэв
Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас тавдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.
Уг хуулийн өөрчлөлтөөр 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6-10 тэрбум хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 15 хувиар, 10 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 1 тэрбум 200 сая төгрөг дээр 10 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулахаар өөрчлөхөөр төлөвлөжээ.
УИХ-ын чуулганы хуралдааны шууд дамжуулалт үзэх линк:








