Сагсан бөмбөгийн New York Knicks баг 53 жилийн дараа NBA-ийн аварга болжээ

АНУ, Иран хоёр зөвшилцөлд хүрчээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтон Иран хоёр галаа зогсоох зөвшилцөлд хүрч, АНУ Ираны боомтуудын бүслэлтийг зогсоож байгааг зарлажээ. Түүний хэлснээр талууд ирэх баасан гарагт Швейцар улсын нутаг дэвсгэр дээр галаа зогсоох гэрээг албан ёсоор үзэглэх ба Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангасны дараа тус хоолойн хөдөлгөөн нээгдэх аж.
Мөн тэрбээр Ираны тал тус хоолойгоор дамжин өнгөрч буй усан онгоцнуудаас хураамж авахгүй гэдгийг онцолжээ. Энэ сарын 19-ны өдөр Вашингтон, Тегеран хоёрын байгуулах гэрээ нь зөвхөн галаа зогсоох тухай бөгөөд Ираны цөмийн хөтөлбөр зэрэг хурц асуудлуудыг талууд дараагийн шатанд хэлэлцэхээр болжээ.








