
Боловсролын сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-Намайг эзгүй хойгуур элдвээр харлуулж золигт гаргах гэж оролдож байгаа юм байна. Үндсэндээ намайг Монгол төрийн түгжил гэж зарлалаа. Би Монгол Улсын ард түмэнд тангараг өргөсөн болохоос биш ямар нэгэн улс төрийн бүлэглэлд, ямар нэгэн зангуунд ороогүй гэдгээ мэдэгдье. Би УИХ-д дөрвөн удаа сонгогдож, гурван удаа засгийн газрын гишүүн хийхдээ түгжлийн дүрд тоглоогүй, тоглох ч үгүй гэдгээ хэлье.
Монголын төрийг хагалган бутаргаж байгаа “Түгжил” хэн бэ? Монголын төрд түгжил хийж байгаа нөхөд бол УИХ-ын гишүүн Б.Ариунзаяа тэргүүтэй бүлэглэл байна. УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн туслах Батцэцэг гэх эмэгтэй байдаг. Тэр эмэгтэйг би 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байхдаа Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаас яамны төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч хүртэл албан тушаалд томилж байсан. Намайг сайдын ажлаа өгсний дараа надтай болон яамныхантай өс зангидсан. Үндсэндээ манай яамны хоёр дахь Сийлэгмаа болчихсон байсан.
Дээрх пайлыг санаатайгаар А.Ариунзаяад өгч санаатайгаар сэвсэн хүн бол А.Ариунзаяагийн бэр О.Саранчулуун гишүүн байсан.
УИХ дээр зөвхөн 2026 оны төсвийн тодотгол өргөн баригдсан. Энэ тодотголд “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд 50 тэрбум төгрөг өргөн баригдсан.
Дээрх төсвийн задаргаанд төрөөс тоног төхөөрөмжийн зардалд 13,9 тэрбум, Бага ангийн хөтөлбөрийн орчин сайжруулах хүрээнд 18,7 тэрбум, Төрөлжсөн ахлах сургуулиудад 15 тэрбум, Төрийн бус өмчийн сургуулиудын сул орон тоо ашиглах 2,4 тэрбум. Өнөөдөр ард түмнийг бухимдуулж буй задаргаа дээр нэг сургуульд 3,4 тэрбум төгрөг өгөх гэж байгаа нь батлагдлаа гэх гүжир гүтгэлэг тараасан.










