
ОХУ-ын нисэх онгоцны зарим буудлууд агаарын тээврийн компаниудад онгоцнуудад хязгаартай хэмжээний түлш олгоно гэдгээ анхааруулжээ.
Уг хязгаарлалт нь Махачкала, Минеральные Воды, Краснодарь, Астрахань, Нижний Новгород зэрэг хотуудын нисэх онгоцны буудлуудад үйлчилж эхэлжээ.
Астрахань хотын нисэх онгоцны буудал хөлөг онгоцнуудад илүү ч үгүй дутуу ч үгүй, зөвхөн төлөвлөсөн нислэгээ үйлдэхэд нь шаардлагатай хэмжээний л түлш олгоно гэдгээ мэдэгджээ.
Ингэхдээ нисэх онгоцны буудлууд дээрх шийдвэр нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэдгийг онцолжээ.
Оросын Telegram сувгууд дээр дээрх шийдвэр нь ОХУ-д хөлөг онгоцны түлшний хүртээмж хязгаарлагдмал болж буйг илтгэж байна гэж бичжээ.
Агаарын тээврийн компаниуд газрын тосны нийт худалдааны 1/5 нь дамжин тээвэрлэгддэг Ормузын хоолойн хөдөлгөөн зогссоноос болж хөлөг онгоцны түлшний хомсдол үүсэж болзошгүй гэдгээс эмээж байгаа ба Европын агаарын тээврийн компаниуд хэдийн нислэгүүдийнхээ тоог бууруулж, тийзийнхээ үнийг нэмээд байгаа билээ.
ОХУ-ын засгийн газар энэ сарын 1-нээс агаарын хөлгийн түлшний экспортдоо хязгаарлалт тогтоосон бол Оросын Тээврийн яам агаарын хөлгийн түлшний хомсдол бүртгэгдээгүй гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Meduza








