Б.Идэрмөнх: Жинхэнэ мистер нь би юм шүү

Жил бүрийн Үндэсний Их Баяр Наадмын долоогийн даваанд тунан барилдаж, давсан бөхийг “Заан Жимни” авто машинаар шагнадаг билээ. “Бридж Корпорац” нь 2020 оноос эхлэн энэхүү шагналыг гардуулж байгаа бөгөөд
- 2020 онд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч
- 2022 онд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл
- 2023 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон
- 2024 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр
- 2025 онд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай нарыг “Заан Жимни” авто машинаар байлан урамшуулсан юм.
Өнөө жилийн улсын баяр наадамд тунаж, долоо давсан бөхийг мөн л “Заан Жимни” авто машинаар урамшуулахаар болж, Монголын үндэсний бөхийн холбоо болон “Бридж Корпорац” санамж бичгээ байгууллаа.











