
АН-ын бүлэг хариуцлага алдсан сайддаа улс төрийн хариуцлага тооцож чадахгүй бол Ерөнхий сайд Н.Учралд өөрт нь хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Н.Учрал огцорвол түүний кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Гэхдээ Ерөнхий сайд огцрохыг тулд хоёр даваа давах ёстой.
Эхний даваа: 32 ба түүнээс гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэх учиртай. АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах саналыг тэд дангаараа УИХ руу оруулж ирэх бүрэн боломжтой гэсэн үг.
Хоёр дахь даваа: АН-ын бүлгээс оруулж ирсэн Ерөнхий сайдыг огцруулах саналыг 64 ба түүнээс дээш гишүүн дэмжиж кноп дарвал Н.Учралын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Гэхдээ 64 гишүүн Н.Учралыг огцруулъя гэж дуу нэгтэй дэмжих үү гэдэг нь эргэлзээтэй.
Үндэсний эвсэл, ХҮН нам засагт хамтарч буй тул түүнийг огцруулахыг дэмжихгүй. Харин Засгийн газарт хамтарч чадаагүй Иргэний Зориг Ногоон намын гишүүд болон МАН доторх цөөнхийн бүлгийнхэн буюу 30-ын тал Н.Учралыг огцруулах саналыг дэмжвэл тэр шууд л унана гэж мэд.
30-ын талаас таван хүн Н.Учралын Засгийн газарт ажиллаж байгаа ч, тэдэнд Н.Учрал унах нь илүү хожоотой. Учир нь МАН-ын дүрэмд Намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн заалт бий. Энэ заалтаа биелүүл гэж АН-ынхан шаардсаар МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болгосон билээ. Харин одоо тэд эрх баригч намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдын суудлаас буулгая гэж байна.
Хэрэв Н.Учрал огцорвол МАН намын даргаа дахин сонгож, тухайн дүрээ Ерөнхий сайд болгохоос өөр аргагүй. Эс тэгвээс АН-ынхан дахиад л МАН-д шахалт үзүүлнэ. Н.Учралыг хаврын чуулган хаахтай зэрэгцэн огцруулчихвал дараагийн Засгийн газар байгуулагдтал Н.Учралын танхим үүрэг гүйцэтгэгч Засгийн газар нэрээр ажиллана. Товчхондоо бол намрын чуулган эхэлтэл буюу есдүгээр сарын 15 хүртэл улс орны ажил салан задгай, бид хаяагаа манаагүй айл шиг л байж мэднэ. Тэгэхээр АН-ынхан Н.Учралыг огцруулах саналаа түр хойшлуулж, намрын чуулган руу оруулж ирж ч магад.
Хэрэв хаврын чуулган завсарлахаас өмнө Н.Учралыг явуулж, дараагийн Ерөнхий сайдаа томилно гэвэл МАН Бага хурлаа хийж, 30-ын талаас намын дарга, Ерөнхий сайдаа томилно. 30-ын талаас намын дарга болж, Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хүн бол С.Амарсайхан. Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх хоёр эвлэрлээ ингэж ч зарлаж мэдэх юм.









очиж очиж данх-жонхуу-Аб нарийн төлөөний хүнээр улс орноо удирдуулж дампууруулахгүй байлгүй дээ.МАН арай гэж данх-жонхуугаас салмар болж байгаа шүү дээ.АН ч жонхуугаас 80%хамааралтай байснаа 30%руу арай гэж оруулаад байгаа шүү дээ.