
Ардчилсан намын дарга, УИХ хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн нэгдэх өдрөөс Ардчилсан нам улс төрийн сөрөг хүчний хувьд эрх баригчдад болж байгаа болон болохгүй байгаа асуудал дээр шаардлага тавих ёстой. Ардчилсан намын бүлгийн шийдвэр гарч Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ардын хүүхдийн амь нас дээр яагаад авлигал ч засгийн газар, авлига ч тогтолцоонд хямдхан үнэлэгдэж байх ёстой юм бэ, асуудал үүний цаанаа байгаа гэж харж байна. Ерөнхий сайд хариу өгөөгүй учраас хариуцлага тооцохгүй гэсэн байр суурь илэрхийлж байна гэж ойлгосон. Ерөнхий сайд өөрөө улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Нэмэлт хоёр үндэслэл байна.
МАН өөрсдөө өдөр тутам гарч ирж бие биеэ уудалж байсан тэрбум, их наядын дүнтэй авилгийн асуудал хаачсан бэ. Албан тушаалын наймаа хийгээд, авлигийн асуудлаа тохироод зогсож байгаа нь энэ үү. Зуун арван сая долларын эзэнтэй, биетэй хулгай хаачсан бэ. Нүүрсний орд гэж ярьж байсан. 20,30 сая долларын мөнгөн баримт бүхий шилжүүлсэн дүнгүүд хаачсан. Хулгайтайгаа эвлэрээд МАН дуусах гэж байна уу. Ард иргэд УИХ-ын өмнө гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Ерөнхий сайд хариуцдаг.
Авлигатай тэмцэх газрын даргын томилгооноос эхлээд Ерөнхий сайдын чиг үүрэг байдаг. Н.Учрал Ерөнхий сайдын хоосон амлалт, сүржин амлалт болоод дуусаж байна уу гэдэг үндэслэл, Ерөнхий сайдад хариуцлага тооцох үндэслэлийн нэг. Мөн эдийн засгийн буруу бодлогын үүднээс Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн амьдрал доройтож байна. Яг одоо Монгол Улсын эдийн засаг халуунтай байна. Амьд организм халуурахаар чинь халууны цаана үрэвсэл байдаг. Үрэвслийн үндсэн шалтгааныг эмчлэхгүйгээр халууны эм уугаад яваад байдаг. Яг ийм нөхцөл байдал үүсээд байна. Ардчилсан намын бодлого судалгааны байгууллагын зүгээс татварын иж бүрэн шинэчлэлийн урьдчилсан байдлаар танилцуулга бэлэн болж байгаа.
2006 онд Ардчилсан нам эдийн засгийн шинэчлэл, эдийн засгийн түлхэц, ажлын байр, хөрөнгө оруулалтыг дэмжсэн дөрвөн арвын шинэчлэлийн бодлогыг гаргаж хэрэгжүүлж байсан. Өнөөдөр энэ татварын бодлого ус агаар мэт хэрэгтэй болсон. Ийм учраас Ардчилсан нам тав нь тав буюу таван татварыг таван хувь болгох ёстой гэсэн иж бүрэн бодлогын бичиг дээр ажиллаад урьдчилсан байдлаар бэлэн болж байна.
- Нэмэгдсэн өртгийн албан татварыг тав нь хувь болгох ёстой.
- Гаалийн татвар тав нь хувь болох ёстой.
- Хүн амын албан татварын дээд хэмжээ нь тав нь хувиас хэтрэхгүй байх ёстой.
- Аж ахуйн албан тушаалтай холбоотой ноогдол ашгаа авч хөрөнгө оруулалт авч шинээр хөрөнгө оруулах зэрэг татварууд, дахин хөрөнгө оруулах, ажлын байрыг дэмжсэн татваруудыг тав нь хувь болгох.
Тав нь тавын бодлогыг Ардчилсан нам бодлогын баримт бичгийн хувьд бүсчилсэн байдлаар бэлэн болгож, хуулийн төслүүдийн түвшинд бэлэн болгох ажил хийгдэж байна. МАН-ын зүгээс эдийн засаг, татвартай холбоотой, татварыг төсөв бүрдүүлэх, халамж тараах ёстой гэж үздэг бол Ардчилсан намын зүгээс татварын бодлого бол хөрөнгө оруулалт, ажлын байр, бүтээмжийг дэмжсэн бодлого гэж үздэг” гэлээ.








