
Өнгөрсөн 11-р сард БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконг хотын Тай По дүүрэгт байрлах Wang Fuk Court орон сууцны хотхонд гал гарч, 168 хүн амь үрэгдсэн хэрэг гарсан билээ.
Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт Хонконгийн эрх баригчид Wang Fuk Court хотхоны орон сууцуудын гадна фасадыг засах ажилд оролцсон барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Will Power Architects компани, гүйцэтгэгч Prestige Construction and Engineering компани болон 7 хүнд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, гэмт хэрэгт хамтран оролцсон, шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан зэрэг нийт 25 зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Уг хэргийг мөрдөн шалгасан бие даасан, хараат бус зөвлөл олон арван хүний аминд хүрээд зогсохгүй олон мянган хүнийг орон гэргүй үлдээсэн энэхүү осол гарахад хотхоны 8 орон сууцнаас 7-д нь галын дохиолол унтраастай байсан явдал мөн засварыг гүйцэтгэгч компани орон сууцны цонхнуудыг шатамхай хөөсөнцрөөр хаасан байсан гэх мэт ноцтой зөрчлүүд нөлөөлснийг тогтоожээ.
Эх сурвалж: CNN








