
Ромын Пап лам XIV Лео Испани улсад хийсэн айлчлалынхаа үеэр Испанийн алдарт архитектор Антонио Гаудигийн нас барсны 100 жилийн ойгоор түүний хамгийн том бүтээл болох Барселона хот дахь Саграда Фамилия христийн сүмийг адисалжээ.
Испани улсад аялж буй жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг болох Саграда Фамилия сүмийн бүтээн байгуулалт 144 жилийн өмнө эхэлж байсан ба өнгөрсөн лхагва гарагт Ромын Католик сүмийн тэргүүн Пап лам XIV Лео Саграда Фамилия сүмд мөргөл үйлдэж, сүмийн гол цамхаг болох Иисус Христийн цамхгийг нээлтэд оролцжээ.
Уг арга хэмжээнд Испанийн хааны гэр бүлийн гишүүд, тус улсын Ерөнхий сайд болон католик сүмийн олон зуун хамба лам нар оролцсон байна.
Саграда Фамилия сүмийн нийт 18 цамхгийн нэг болох 172.5 м өндөртэй Иисус Христийн цамхгийн бүтээн байгуулалт дууссанаар Фамилия Саграда сүм Барселона хотын хамгийн өндөр барилга, дэлхийн хамгийн өндөр сүмд тооцогдох болжээ.
Бурхны архитектор гэгддэг Антонио Гауди амьдралынхаа сүүлийн 12 жилийг Саграда Фамилия сүмийн бүтээн байгуулалтад зориулсан ба сүмийн бүтээн байгуулалт одоо ч дуусаагүй байгаа юм. Гэсэн ч тус сүмийг жилд дунджаар 5 сая орчим жуулчин үзэж сонирхдог байна.
Эх сурвалж: The Guardian











