
Ажлын ачаалал, хотын стрессээс шалтгаалан хүний бие өдөрт маш их энерги алддаг байна. Тэгвэл хүн өдөрт 8 цагийн нойр авч байж эрүүл, стресс багатай, өдрийн алдсан энергиэ нөхдөг.
Иймд шөнийн нойроо авахын өмнө дараах зүйлсийг хийхгүй байхыг зөвлөж байна.
- Ухаалаг утас, дэлгэц удаан харахгүй байх
Гар утас, таблет, зурагтын цэнхэр гэрэл нь тархины мелатонин (нойр зохицуулдаг даавар)-ын ялгарлыг хэсэгчлэн дарангуйлж, унтахад саад болдог. Ялангуяа унтахын өмнөх 1–2 цагт дэлгэц ширтэх нь нойр хойшлуулах, унтах чанар муудах эрсдэлтэй. Мөн удаан ширтэх нь нүд ядраах, хуурайшуулах зэрэг зовуурь үүсгэж болно.
- Кофе, энергийн ундаа хэрэглэхгүй байх
Өглөө Ажилдаа явахдаа кофе ууж эрч хүчээ сэргээх нь сайхан хэрэг ч үүнийг шөнө хэрэглэх нь зөв биш. Кофены найрлагад хүний биеийг сэргээх үйлчилгээтэй кофейн агуулагддаг учир нойр хүрэх үйл явцыг саатуулдаг. Иймээс оройн цагаар уувал нойр хулжих магадлал өндөр.
- Хүнд хоол их идэхгүй байх
Та оройн цагаар махан болон амттай, хүнд хоол хүнс хэрэглэснээр ходоод шөнийн турш амрахгүй ажиллаж, хар дарах шалтгаан болдог.
- Дасгал хөдөлгөөнийг хэт орой хийхгүй байх
Дасгал хөдөлгөөн хийх нь хүний биед ашиг тустай хэдий ч үүнийг зөв цагт хийх нь илүү үр дүнтэй. Дасгал хийснээр биеийн хэм өсөж унтахад садаа болоод зогсохгүй унтсанаас ердөө цагийн дараа л хар дардаг.
Эдгээр зүйлсийг унтахын өмнө хийхгүй байж өөрийн эрүүл мэндэд анхааран 8 цагийн нойроо авч хэвшээрэй.








