Дэлхийд бүртгэлтэй Монгол өвөө иргэн бүр хамгаалах цаг

Баян-Өлгий аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж Баян-Өлгий аймгийн засаг дарга Е.Зангар захирамж гаргажээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг хумих, устгах, сэжигтэй хамгаалалтын болон эрүүл бүсэд урьдчилсан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах үүднээс зургаадугаар сарын 7-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаадах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргажээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн болон төрийн захиргааны байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлжээ.









