
2026 оны 05-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +15…+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +12…+14 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: +5 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс







