
Ерөнхий сайд Н.Учралын улс төрийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилтийн талаар гаргасан мэдээлэлд Х.Нямбаатар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Х.Нямбаатар “Бид нэгнийгээ маш сайн мэднэ, гэтэл Ерөнхий сайд болсноосоо хойш нийслэлийн хийж байгаа бүх ажлыг зогсооно гэдэг шийдвэр гаргасан. метро, трамвай гээд бүх шийдвэрийг зогсоо гэсэн аливаа асуудлыг шийдэж урагшлуулах гэж явах ёстой байтал улс төрийн өрсөлдөгчөө “зайлуулах” гэж нийслэлчүүдэд тулгамдаад буй агаарын бохирдол, түгжрэлийн бүх төслийг зогсоосон. туулийн хурдны замыг зогсоох бүх ажлыг Н.Учралын баг хийсэн.” гэж байлаа.
Ерөнхий сайд Н.Учралыг нийслэлийн түвшинд хэрэгжиж буй зарим төслийг зогсоох, зохион байгуулалтын өөрчлөлт хийх чиглэл өгсөн гэж шүүмжилсэн юм. Мөн өнгөрсөн жил Н.Учрал Эдийн засаг, хөгжлийн сайд байхдаа инфляцаа зөв залуурдаж чадаагүй, мөн нефтийн нийлүүлэлтийг барьж чадаагүйгээс шалтгаалж, мал нядалгааны үеэр хөдөө орон нутаг шатахуунгүй байсан түүнээс шалтгаалсан махны инфляцыг шалтаглаж хотын эрх мэдэлд өөрийн ойр тойрны хүнээ тавих санаатай байх шиг байна гэлээ.







