
Дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр дагалдаж явахдаа өөрийн хүү X Æ A-Xii буюу “Lil X”-г дагуулж явсан нь олны анхаарлыг татжээ.
Тодруулбал, Хятадын Ерөнхий сайд Ли Чян Америкийн томоохон компаниудын удирдлагуудыг БНХАУ-ын Ардын их хурлын ордонд хүлээн авч уулзах үеэр Илон Маск хүүгээ хөтлөн ирсэн нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дуранд өртсөн ба 6 настай “Lil X” хүү цагаан цамцан дээгүүрээ цэцэгсийн болон шувуудын хатгамалтай хятад уламжлалт торгон хантааз өмсөж, гар хийцийн барын хэлбэртэй цүнх үүрсэн байсан нь Хятадын нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг ихээр татжээ.

Тэр дундаа “Lil X”-н үүрсэн байсан цүнх Хятадад тренд болсон байна. Тус цүнх нь Хятадын Гуаньши мужийн YASTEE брэндийн урласан цүнх бөгөөд “Lil X”-н ачаар Хятадын цахим платформууд дээр тус цүнхний үнэ 300 юанийг давжээ.
Гар хийцийн уг цүнх нь барын хэлбэртэй байгаа нь Хятадын ардын аман зохиолд бар нь эр зориг, хүч чадал, аюулгүй байдал, аз жаргалыг бэлгэддэгтэй мөн хятадууд эртнээс хүүхдээ муу зүйлсээс хамгаалахын тулд барын толгойн хатгамалтай хувцас гутал өмсүүлж ирсэн түүхтэй холбоотой аж.
Тиймээс хятадын нийгмийн сүлжээ хэрэглэгчид Илон Маскийн хүүгийн хувцаслалтыг өхөөрдөм байсан гэдгээс гадна Хятадын соёл уламжлалыг хүндэтгэсэн хувцаслалт байсныг онцолж, “Lil X”-н аав И.Маскийн сонголтыг магтжээ.
Эх сурвалж: Times entertainment by the times of India







