Хоёр орны төрийн тэргүүн Ормузын хоолойн хөдөлгөөн нээлттэй байх ёстой гэж санал нийлжээ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Аль нэг намын даргаар УИХ-ын дарга хийлгэхгүй гэдэг зарчмаа бид хангуулчихсан байгаа. УИХ-ын дарга нам бус байх уу эсвэл тодорхой хязгаарлалт тавих уу гэдгийг хууль хэлэлцэх үед яригдах байх. Ямартай ч УИХ-ын дарга төвийг сахих ёстой. Намынхаа улс төрөөс ангид байх ёстой. Энэ хоёр зарчмыг хуульчилна гэсэн хатуу байр суурьтай байгаа. УИХ-ын дарга нам бус байна гэдэг заалтыг хэтэрхий хатуу байна, арай зөөлөн нарийвчилсан зохицуулалттай хэлбэрээр сонгоё гэж урьдчилсан байдлаар тохиролцсон. Тэр амлалтдаа хүрэх байх гэж найдаж байна” гэлээ.







