
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын эмэгтэй гишүүд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж УИХ дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг байгуулж байгаагаа мэдэгдэж байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг эмэгтэй гишүүд санаачилсан. Бүлгийг байгуулахыг дэмжиж УИХ-ын 50 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна. Өнөөдөр бид дэмжих бүлэг байгуулж буй мэдэгдлээ УИХ-ын даргад хүргүүлэх юм. Энэхүү бүлэг хавар, намрын чуулганаар хэлэлцэгдэх гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрх, хүүхдийн хөгжлийг хамгаалах чиглэлд санал бодлоо нэгтгэж, дэмжих байр суурьтайгаар ажиллана. Тун удахгүй бид Хүүхдийн хөгжлийн хуулийг, гэр бүлийн хүчирхийллийн хуулийг, Засгийн газраас өргөн барих гэж байгаа Гэр бүлийн хөгжлийн хууль, Гэр бүлийн хуулийн төслүүд дээр ажиллана” хэмээлээ.







