
БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпиний урилгаар энэ сарын 13-наас 15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ гэдгийг албан ёсоор мэдэгджээ.
Ерөнхийлөгч Д.Трампын хувьд энэ нь 2017 оноос хойш Хятадад хийж буй анхны айлчлал бөгөөд тэрээр өөрийн нийгмийн сүлжээнд БНХАУ-д хийх айлчлалаа тэсэн ядан хүлээж буй тухайгаа бичжээ.
Тэрээр өмнө нь сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Хятадын төрийн тэргүүн Си Жиньпинтэй эрчим хүч, Иран болон Тайванийн асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг БНХАУ-д хийх айлчлалд нь Хятадын талтай гэрээ хэлэлцээр байгуулахыг зорьж буй Boeing, Citigroup, Qualcomm зэрэг Америкийн томоохон компаниудын удирдлагууд дагалдах аж.







