Мэргэжлийн боксын тамирчин Причард Колон 33 насандаа таалал төгсжээ

Meta компанийн инстаграм нийгмийн сүлжээ 2016 оноос хойш анх удаа интерфейсийнхээ дээд хэсэгт байрлах логогоо өөрчилжээ.
Инстаграмын Гүйцэтгэх захирал Адам Моссеригийн хэлснээр шинэ лого нь илүү цэвэрхэн, орчин үеийнх болсноос гадна энгийн хэр нь деталь бүрдээ анхаардаг инстаграмын онцлох чанарыг тусгажээ. Түүнээс гадна шинэ лого нь инстаграмын анхны логог санагдуулахаар бүтээгдсэн аж.
Нийгмийн сүлжээний платформуудад хэдийн шинэ логог шүүмжилсэн постууд хөврөөд эхэлжээ. Жишээ нь, нийгмийн сүлжээ хэрэглэгчид шинэ логоны “r” үсэг “z” үсэг шиг, “s” үсэг нь “a” үсэг шиг харагдаж байгааг онцолсон байна.









