Доктор Ганбатын Баттогтохын хоёр боть бүтээлийн нээлт боллоо

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Азийн шатрын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ нэгэн сонирхолтой саналыг хүлээн авчээ. Тодруулбал, тэрбээр Хонконг хотноо зохион байгуулагдах 2026 оны Түргэн болон Түргэвчилсэн (Rapid & Blitz) шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох “WR Chess” багийн бүрэлдэхүүнд тоглохоор болжээ.
Энэ жил тус багийг Дэлхийн “шатрын хаан” гэгдэх Магнус Карлсен тэргүүлж, бүрэлдэхүүнд шатрын орчин үеийн тод төлөөллүүд болох Фабиано Каруана, Уэсли Со, Максим Вашье-Лаграв, Ян-Кшиштоф Дуда, Хоу Ифань болон Александра Костенюк нарын агуу мастерууд багтаж байна.







