Н.Алтаншагай: “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой

Казахстан Улсын Астана хотод зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн их дуулга ангиллын ээлжит тэмцээн болох “Астанагийн их дуулга” тэмцээнээс Монгол Улсын тамирчид өнөөдрийн байдлаар хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 63 кг жинд барилдсан Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 60 кг жинд барилдсан Б.Сүхбат нар их дуулгын алтан медалийн эзэн боллоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг жинд барилдсан Г.Наранцэцэг мөнгөн медаль, 52 кг жинд барилдсан М.Нандин-Эрдэнэ, эрэгтэйчүүдийн 73 кг жинд барилдсан Л.Анхзаяа хүрэл медаль тус тус хүртлээ.







