
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш доктор Г.Баттогтохын “Орчин цагийн монгол хэлний холбоос”, “Орчин цагийн монгол хэлний орхил, орлол” хэмээх 2 боть бүтээлийн нээлт 2026 оны 05-р сарын 08-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны Эрдмийн танхимд боллоо.
Зохиогч “Орчин цагийн монгол хэлний холбоос” бүтээлээрээ Тогтолцоот үүргийн хэл шинжлэл онолын хүрээнд монгол хэлний холбоосыг судлахдаа өмнөх судалгааг харгалзан үзэж, холбогдох ойлголтод монгол нэр томьёо оноох, улмаар бүлэглэх, утга үүргийг нь тайлбарлах, хэрэглээг нь тодорхойлох, тогтолцоот шинжийг нь тодруулахыг зорьсон ажээ. Харин “Орчин цагийн монгол хэлний орхил, орлол” бүтээлээрээ Тогтолцоот үүргийн хэл шинжлэлийн онол-ын суурь зарчмыг баримталсан чанарын шинжилгээ, тайлбарлах чиглэлийн судалгааны арга зүйг голлон ашиглаж, орхил, орлол-ын хэрэглүүрийн утга бүтээх тогтолцоо, эх ба дискурсийн түвшинд гүйцэтгэх үүргийг тайлбарлахыг зорьсон байна.









































