
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ, Украин хоёр 3 өдрийн хугацаатай галаа зогсоохоор болсон талаар өөрийн нийгмийн сүлжээндээ бичжээ.
Түүний хэлснээр талууд түүний санал болгосны дагуу энэ сарын 9-нөөс 11-ний хооронд галаа зогсоох болсон ба тэрээр уг санаачилгыг нь дэмжсэнд Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхийлөгч Володимир Зеленскийд талархаж буйгаа илэрхийлжээ.
Галаа зогсоох хугацаанд Москва, Киев хоёр бүх тулаанаа зогсоож, тус бүр 1000 хоригдол солилцох аж.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-тай хоригдол солилцохоор тохиролцсон гэсэн мэдээг баталж, 9, 10, 11-ний өдрүүдэд галаа зогсоож, 9-ний өдөр Украины зэвсэгт хүчинд Москва хотын Улаан талбайд цохилт үзүүлэхгүй байхыг онцгойлон үүрэг болгожээ. Үүгээрээ Киев Улаан талбайд Ялалтын парад зохион байгуулахыг албан ёсоор “зөвшөөрчээ”.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр Москва Ерөнхийлөгч П.Трампын санаачилгыг мөн адил дэмжжээ.
Энэ сарын эхээр ОХУ-ын Батлан хамгаалахын яам ОХУ 5-р сарын 8-наас 9-ний хооронд галаа зогсооно гэж мэдэгдсэн бол Ерөнхийлөгч В.Зеленский энэ сарын 6-наас мөн галаа зогсооно гэж мэдэгдсэн ч талууд энэ хугацаанд тулаанаа зогсоогоогүй юм.
Donald Trump







