
“Чингис хааны тагнуулын товчоо” бүтээл дэлхийн уншигчдын хүртээл болно
Монголын түүх, стратегийн сэтгэлгээг дэлхий дахинд шинэ өнцгөөс таниулах зорилготой судлаач Ж.Соёмбо, Ж.Төртүвшин нарын хамтын бүтээл болох “Чингис хааны тагнуулын нууц товчоо” (The Secret History of Genghis Khan’s Intelligence) ном дэлхийн хамгийн том худалдааны платформ болох Amazon-д “Imperial Edition” буюу дэлхийн стандартад нийцсэн өндөр чанартай загвар, англи хэл дээрх мэргэжлийн орчуулгатайгаар байршсан байна.
Уг бүтээл нь “Монголын нууц товчоо”-г дэлхийн уншигчдад орчин үеийн стратегийн хэлээр унших үүдийг нээж өгч буйгаараа онцлог юм.

Чингис хааны тагнуулын нууц товчоо бүтээлийн талаар Австралийн Күйнсландын их сургуулийн судлаач, сэтгүүл зүйн багш, Австралийн ABC телевизийн Гадаад сурвалжлагч, Канадын CBC ба Австралийн ABC агентлагийн ахлах продюсер асан Брюс Вүүли хэлэхдээ:
“Энэ гайхамшигт түүхэн судалгааны бүтээл нь зөвхөн Монгол судлалын мэргэжилтнүүдийн хүрээнд бус, илүү өргөн хүрээнд англи хэлнээ төгс орчуулагдан,дэлхийн түвшинд уншигчдын хүртээл болж буйд баяртай байна. Тансаг хавтас, гоёмсог зураг, XIII зууны эх хэлний тансаг уран яруу найруулга бүхий хуудас бүрээс уншигчид шинэ мэдлэг, сэтгэл хөдөлгөм түүхийг олж авах нь олзуурхууштай” гэжээ.
“Энд дарж үзнэ үү” номын линк https://a.co/d/0cRK6ezY






