
Япон улсын Айчи муж, Нагоя хотод болж буй “Айчи Нагоя-2026” Азийн наадмын буудлагын тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн урт бууны төрөл өнөөдөр /2026.09.20/ үргэлжилж байна.
Тус төрлийн ганцаарчилсан болон багийн урьдчилсан шатад Монгол Улсаас Г.Нандинзаяа, О.Есүгэн, О.Мөнхзул нар өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн 10 метрийн урт бууны урьдчилсан шатны дүнгээр шилдэг тамирчид дараагийн шатанд шалгарч, медалийн төлөө өрсөлдөх юм.
“Айчи Нагоя-2026” нь Азийн зуны спортын XX наадам бөгөөд есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг хүртэл Япон улсын Айчи муж болон Нагоя хотыг төв болгон зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн наадамд Азийн 45 улс, бүс нутгийн тамирчид 43 спортын төрлөөр 469 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.


Буудлагын тэмцээн Айчи мужийн Буудлагын ерөнхий төвд зохион байгуулагдаж байгаа бөгөөд урт буу, гар буу болон шавар таваг буудлагын төрлүүд багтжээ.










