Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй Аддиктологийн төвийн барилга угсралтын ажил 78 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус барилга нь тэнхлэгээрээ 32 метр х 46 метр хэмжээтэй, зоорьтой таван давхар, дөрвөн блок бүхий нийт 7522.35 ам метр талбайтай юм. Өнөөдрийн байдлаар барилгын гадна металл фасад, дээврийн ажил дуусаж, дотор засал болон инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн гадна тохижилт, авто зогсоол, явган зам талбайг тохижуулна.















