
БОУАӨЯ-аас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг олон нийт, иргэдийн дунд Төв талбайд зохион байгуулж байна. Энэ үеэр Тусгай хамгаалалттай газрын бодлогын хэрэгжилтийн газраас хуулийн хэрэгжилт, ялангуяа иргэн, аж ахуйн нэгжид тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар иргэдэд мэдээлэл өгч хамтран ажиллаж байгаа юм.
Энэ тухай БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг “ХГН-т хамгийн тулгамдсан асуудал бол ТХГН-т аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж буй иргэн, аж ахуйн асуудал байдаг. Тиймээс өнөөдөр иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах асуудалтай холбоотой асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн сацуу газрын цахим сунгалт хийх цэсүүдийг танилцуулж үүсээд буй асуудлыг шийдвэрлэх, цагалбар, дараалал, ямар баримт бичиг хаана очоод, хэд хонож буй зэрэг мэдээллийг нээлттэй танилцуулж, санал хүсэлт хүлээн авч байна. Бас нэг чухал ач холбогдолтой мэдээлэл бол “ТХГН-ийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг энэ гурван өдрийн турш ард иргэдэд нээлттэй танилцуулж, ойлголтын зөрүүг арилгах, хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй санал зөвлөмжийг нээлттэй хүлээн авах болно” гэв.
Мэдээллийн дэлгэрэнгүйг үзэх линк:






