
Өнгөрсөн даваа гарагийн орой БНХАУ-ын Хүнань мужийн Чанша хотод байрлах салютны үйлдвэрт дэлбэрэлт болж, багадаа 26 хүн амь үрэгдэж, 61 хүн шархаджээ.
Чанша хотын дарга Чэн Божан эрэн хайх, аврах ажиллагаа дууссан, цогцос таних ажиллагаа явагдаж байгаа тухай мэдэгдэж, хохирогчдын ар гэр, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйжээ.
Чанша хотын гамшгийн менежментийн хорооны нарийн бичгийн дарга Дин Вэймины мэдээлснээр үйлдвэрийн агуулахад их хэмжээний дарь хадгалагдаж байсан нь онцгой байдлын албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлж байснаас гадна дэлбэрэлтэд нурсан дээвэр, ханын хэлтэрхийнүүдээс болж нурангин доор гацсан иргэдийг гаргаж авахад хүндрэлтэй байсан гэжээ.
Уг ослоос болж эрх баригчид Хүнань мужийн Люянд үйл ажиллагаа явуулж буй салютны бүх үйлдвэрүүдэд үйл ажиллагаагаа зогсоохыг үүрэг болгожээ. Ослын шалтгааныг тодруулж байгаа ба цагдаа нар тус үйлдвэрийн эзнийг баривчлан саатуулаад байгаа аж.
Эх сурвалж: Blast at fireworks factory in central China kills at least 26 people – video report | China | The Guardian







