
Азийн тэргүүлэх хөгжмийн фестиваль болох зорилт тавин ажиллаж буй Playtime Festival ирэх онд 25 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойн хүрээнд зохион байгуулагдах Playtime Festival 2027 оны долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Плэйтайм хүрээлэнд гурван өдрийн турш болохоор товлогджээ.
Фестивалийн Early Bird тасалбарын борлуулалт эхэлсэн байна. Энэ хугацаанд тасалбарыг 290 мянган төгрөгөөр буюу үндсэн үнээс 60 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалж байгаа бөгөөд борлуулалт энэ оны наймдугаар сарын 10-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
25 жилийн ойгоо тохиолдуулан зохион байгуулах 2027 оны фестивалийн хүрээнд олон улсын болон дотоодын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд өмнөх жилийнхээс хоёр дахин их төсөв зарцуулахаар төлөвлөжээ. Мөн тайзны бүтээн байгуулалт, гэрэлтүүлэг, дуу дүрсний шийдэл, талбайн дэд бүтэц, аюулгүй байдал, үйлчилгээ, тогтвортой хөгжлийн чиглэлээр шинэчлэл хийхээр ажиллаж буйгаа зохион байгуулагчид онцолсон байна.
Фестивалийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүн, хөтөлбөр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг үе шаттайгаар танилцуулах аж.







