
Цагдаагийн байгууллага Авто тээврийн үндэсний төвтэй хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээний түвшинд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар автомашины яндангийн дуу чимээ MNS 4599:2026 стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгасан бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн техникийн хяналтын оношилгоог хүчингүй болгосон байна.
Иймд жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчдийг автомашины яндан болон дуу намсгах системд стандарт зөрчсөн өөрчлөлт оруулахгүй байх, шаардлага хангасан эд анги ашиглах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж хэвшихийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс зөвлөлөө .







