Стандарт хэтрүүлсэн дуу чимээтэй 72 автомашины оношилгоог хүчингүй болголоо

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP17 хурлын үеийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжинэ.
Энэ жилийн зохицуулалтын онцлог нь өмнөх жилүүдийнхээс ялгаатайгаар бүсчлэл хамаарахгүй бөгөөд нийслэлийн хэмжээнд 07:00-21:00 цагийн хооронд мөрдөгдөх юм.
- Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31 болон есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцоно.
- Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30 болон есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох юм.







