НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ

Ховд аймагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Ховд аймгийн Зэрэг сумын нутагт өчигдөр газар хөдөлжээ. Ховд аймгийн Зэрэг сумын нутагт өчигдөр /2026.04.26/ 12.23.22 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд,
- Ховд аймгийн Зэрэг сумын төвөөс Зүүн урд зүгт 26 км
- Ховд аймгийн Мөст сумын төвөөс Зүүн хойд зүгт 28 км
- Ховд аймгийн Цэцэг сумын төвөөс Баруун хойд зүгт 40 км газар хөдөлжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл тус аймгийн Алтай, Булган, Дарви, Дөргөн, Дуут, Жаргалант, Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Мөст, Үенч, Чандмань, Цэцэг, Ховд, Эрдэнэбүрэн зэрэг 15 суманд мэдрэгдсэн байна.








