
Рио Тинто группийн Ерөнхий захирал Саймон Тротт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын хувь нийлүүлэгчийн гэрээнд өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр санал нийлжээ.
Рио Тинто группийн Ерөнхий захирал Саймон Тротт: Эрхэм Ерөнхий сайд таныг өнөөдөр биднийг халуун дотноор хүлээн авсанд
талархал илэрхийлье. Мөн түүнчлэн илэн далангүй, ажил хэрэгч санал
солилцсонд баярлалаа.
Юуны түрүүнд манай хоёр талын гаргасан ахиц дэвшил, урагштай хамтын
ажиллагааг энд онцолмоор байна.
Өнөөдөр бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ.
– Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа.
– Менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа.
Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн.
Бид өнөөдөр мөн Оюу толгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах
асуудлыг ярилцлаа.
Оюу толгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хуваарилахад Рио Тинто
хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Манай хоёр
талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч
эцэслэнэ.
Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаан дээр суурилсан эдгээр
санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж, Оюу толгойн өнөөдөр болон ирээдүйн
төлөө тууштай хамтран зүтгэх болно.
Эрхэм Ерөнхий сайд аа, танд болон танай хамт олонд дахин талархал
илэрхийлье.
Монголын ард түмэнд маш их баярлалаа










