
Улсын Их Хурлын асуулгын цаг эхэллээ.УИХ-ын гишүүн Г.Очирбат Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж байна.
Г.Очирбат: Та авлигатай тэмцдэг Засгийн газар бүрдүүлж чадсан уу. Танай Засгийн газрын сайд нар авлига, албан тушаалын асуудалтай холбогдвол та шууд огцорч чадах уу?
Н.Учрал: Монгол Улсын Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу танхимаа бүрдүүлсэн. Нэгт, засгийн газрын тогтвортой байдал, улс төрийн капиталд үндэслэсэн. Манай Засгийн газар хал үзэж, хашир суусан, орон нутагт, төр захиргааны байгууллагад ажилласан улс төрийн ажил амьдралын туршлагатай кабинет. Мэдээж сайн сайдын 32 шинж бүрдсэн супер хүн гэж хаа байх вэ. Улс төрд олон жил явж байгаа хүмүүс ард түмнээрээ шүүлгэдэг. Ард түмэн нь шүүмжилдэг. Улс төрд олон болж байгаа хүмүүс нэр бүтэн байна гэдэг ардчилсан нийгэмд амар зүйл биш. Тийм ч учраас манай Засгийн газар авлига албан тушаалтай тэмцэнэ.









Хариултаа авья