
Монгол Улсын Гавьяат Тамирчин Э.Лхагва-Очир өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг гаргалаа.
Үүнд:
“АЛБАН ЁСНЫ МЭДЭГДЭЛ
Акро Монголиа нь ОРИ студиос ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 1 дүгээр сарын 10-ны өдөр циркийн үзүүлбэрээ бүрэн хэмжээгээр, мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн болно.
Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар ОРИ студиос ХХК гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бүрэн шилжүүлээгүй болно.
Ажил гүйцэтгэсэн өдрөөс хойш нэг сараас илүү хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ нь бизнесийн ёс зүй, гэрээний үүргийг ноцтой зөрчиж буй үйлдэл гэж үзэж байна.
Акро Монголиа нь гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг авах бүрэн эрхтэй бөгөөд энэхүү асуудлыг олон нийтэд албан ёсоор мэдээлж байна.
Хэрэв асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол бид хууль эрх зүйн бүх боломжит арга хэмжээг авч, эрх ашгаа хамгаалах болно”









