
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ, Иран хоёр харилцан галаа зогсоох зөвшилцөлд хүрсэн талаар мэдэгдсэний дараа олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ огцом буурч, хөрөнгийн бирж дээрх зах зээлийн индексүүд өсжээ.
Лхагва гарагийн өглөө Японы Nikkei индекс 4 гаруй хувиар, БНСУ-ын Kospi 6 хувиар тус тус өсжээ.
Америкийн газрын тосны фьючерс 14.7 хувиар буурч, 96.27 ам.доллар/баррель, олон улсын стандарт бүхий Brent маркийн газрын тосны фьючерс 14.4 хувиар буурч, 93.48 ам.доллар/баррель болжээ.
Газрын тосны үнэ дайны өмнөх үеийнхээс өндөр хэвээр байгаа юм. MONEX санхүүгийн үйлчилгээний компанийн ахлах стратегич Такаши Хироки Японы зах зээлийн гол индексүүд өссөн явдалд түүхий газрын тосны үнэ буурсан явдал нөлөөлснийг онцолжээ. Тэрээр, “Нөхцөл байдал сайжрах хандлага ажиглагдаж байна, гэхдээ яг таг хэлэхэд арай эрт байна. Бид чинь Трампын талаар ярьж байгаа шүү дээ.” хэмээн Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








