Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

Хуул зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Намайг төрийн ордонд байхад орон гэрт маань очоод хаалга нүдэж, гэр бүлийнхнийг минь айлгаж байна. Тэгээд бичлэг хийж баталгаажуулаад, гэртээ байгаагүй гээд хавтаст хэрэгт наадаг юм билээ.
Гайгүй боловсролтой мөрдөгч нараа дур нь хүрэхээр замын цагдаа болгочхож байна. Өөрийнхөө гар хөл болгож,шууд удирдлагаар хэрэг боодог хүмүүсийг дэргэдээ авч ажиллуулж байна. Бид хууль сахиулах албаны реформыг хийе” гэв.







