Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас Н.Учралын Засгийн газарт орж ажиллах бодол бий эсэх, санал тавьсан эсэхийг нь тодрууллаа.
Тэрбээр “Санал ирээгүй ээ. Засгийн газраа бүрдүүлэх эрх нь Ерөнхий сайдад байгаа. Өөрөө тодорхой зарчмынхаа асуудлуудыг ярьж байна лээ. Тэр хүрээндээ багаа бүрдүүлээд ажиллах байх.
Өнөөдөр цаг үе, нөхцөл байдал амаргүй. Гадаад орчинд олон том сорилт тулчихсан цаг үед шинэ засаг бүрдэж байна. Тэгэхээр энэ үед түргэн шуурхай, өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлэх, ялангуяа шатахуунтай холбоотой хямралын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нэн яаралтай ажил хэрэг болгох хэрэгтэй” гэв.
Түүнд Н.Учралаас санал ирээгүй, санал ирвэл хэрхэх вэ гэдэгт хариулсангүй.
Н.СҮРЭН







