Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

П.Наранбаяр багш нарын цалингийн талаар байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Цалингийн нэмэгдлийн санхүүжилт бүрэн хийгдлээ. 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс СӨБ болон ЕБС-ийн нийт багш, ажилтны үндсэн цалинг 50 хувиар нэмэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн.
Оны эхний хоёр сард улсын татварын орлогын бүрдүүлэлт доголдсоноос шалтгаалан зарим сургууль, цэцэрлэгийн санхүүжилт дутуу олгогдсон байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар цалингийн нэмэгдлийн санхүүжилт улсын хэмжээнд бүрэн хийгдэж дууссан байна.
Ингэснээр багш, ажилтнууд нэмэгдсэн цалингаа бүрэн авах нөхцөл бүрдэж, салбарын хэмжээнд хүлээлт үүсгээд байсан асуудал шийдэгдлээ” хэмээжээ.







