“Үндэсний эвсэл”-ийн тэрбумтан М.Сарнайгийн аав, нөхөр нь АН-аас угшилтай

Ойрх Дорнодын дайнаас шалтгаалан дэлхийн зах зээлд шатахууны хямрал үүсэж, үнийн дарамт нэмэгдсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Г.Занданшатар 03 дугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михайл Мишустинд хүсэлт хүргүүлж байв.
Тэрбээр олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, үнийн савлагаа үүсэж байгаа хэдий ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнийг нэмэхгүй тогтвортой байлгахыг хүссэн байна.
Тэгвэл Оросын тал өнөөдөр (2026.03.30) уг хүсэлтэд нааштай хариу өгчээ. Тодруулбал, шатахууны үнийг тогтворжуулах хүсэлтийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж ОХУ-ын талаас хариу өгсөн талаар эх сурвалж мэдээллээ.







