
АНУ-ын Нью Мексико мужийн тангарагтны шүүх Meta компани тухайн мужийн хуулийг зөрчиж, хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг санаатайгаар хохироосон гэж үзжээ.
Түүнчлэн шүүх Meta компани өөрийн нийгмийн сүлжээнүүдэд нь хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөж байгааг талаар мэддэг ч үүнийгээ нуухыг оролдсон гэж мэдэгдсэн байна.
Meta компани нь Instagram, Facebook, YouTube зэрэг нийгмийн сүлжээнүүдийг эзэмшдэг ба Нью Мексико мужийн тангарагтны шүүх Meta компани аюулгүй байдлаас илүү ашгаа илүүд үзсэн гэсэн прокурорын мэдэгдэлтэй санал нийлжээ. Тангарагтны шүүх Meta компани платформууд дээр нь хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөх, хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд хохирох эрсдэлүүд байгааг мэдсэн хэдий ч үүнийгээ нууж, худал болон төөрөгдүүлсэн мэдэгдлүүд гаргаж, хүүхдүүдийн эмзэг, туршлагагүй байдлыг ашиглан шударга бус үйл ажиллагаанд холбогдсон болохыг тогтоосон гэжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Лос Анжелес хотын шүүх Meta болон Google компаниуд нийгмийн сүлжээнүүдийнх нь дизайн болон үйл ажиллагаа нь насанд хүрээгүй хүүхдүүд ашиглахад аюултай гэдгийг мэдсээр байж энэ тухай ямар нэг анхааруулга өгөөгүйгээс хүүхдүүд хохирсон гэсэн дүгнэлт гаргажээ. Ингэхдээ Meta компани 4.2 сая ам.долларын, Google компани 1.8 сая ам.долларын хохирол учруулсан гэж тооцсон байна.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








