Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Ёс зүйн хороонд гомдол гаргалаа. Тэрбээр “УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Батсуурийн 11-р сарын 06-ны өдрийн чуулганаар гаргасан үйлдэл нь хэд хэдэн хууль, зохицуулагдах хэм хэмжээг зөрчсөн тул албан ёсоор Ёс зүйн хороонд хандлаа.
Энд би жендэр ярьсангүй, нам ярьсангүй. Хүний суурь эрх нь хангагдахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тэгш хандах, халамж асаргааны 300 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй байна, нэмэгдүүлэх боломж байгаа эсэхийг чуулганы танхимд асуусны төлөө гутаан доромжлууллаа.
Мөн гадаа ХБИ-д жагсаж байхад энэ үйлдэлдээ харамссан шинжгүй, 2 намын асуудал болгож гуйвуулан, дуу захиалж өгч байгаа нь улам даапаалсан, үл хайхарсан шинжтэй байна.
Та хэлсэн үгэндээ эзэн байж, хариуцлагаа хүлээнэ үү” гэв.






