Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монгол орон даяар багш нар үндсэн цалингаа нэмэгдүүлэхээр ажил хаялт зарлаад буй билээ. Тэгвэл Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос ажил хаялтын талаар тодрууллаа.
Тодруулбал: Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Боловсролын яам зөвшилцөлд хүрч Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгэм Хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн байна. Мөн хичээл хаялт маргаашнаас зөвшилцөл албажих хүртэл үргэлжилнэ.
Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгэм Хамгааллын яам бүргэх юм бол хоёр талын зөвшилцөл албажна. Хэлэлцээрийн хүрээнд ямар шийдэлд хүрсэн эсэх мэдээллийг ойрын хугацаанд өгнө хэмээн эх сурвалж мэдээлэв.






