
Өнгөрсөн ням гарагаас эхлэн Европын холбооны гишүүн орнууд Европын холбооны гадна хилээр нэвтэрч буй гуравдагч орны иргэдийг бүртгэх шинэ Entry/Exit Systems цахим системийг нэвтрүүлжээ.
Ирланд, Кипр, Исланд, Норвеги, Швейцар болон Лихтенштейн зэрэг орнуудаас бусад Европын орнуудын хилээр нэвтэрч буй гуравдагч орны иргэд нь хилийн шалган дээр гадаад паспортоо сканнердаж, царайгаа таниулж, хурууны хээгээ өгч бүртгүүлэх шаардлагатай болжээ.
Бүртгэлийн уг шинэ систем нь визний хугацаагаа хэтрүүлсэн иргэдийг олж тогтоох, хуурамч бичиг баримтаар хил нэвтэрдэг явдлыг зогсоох, хууль бус цагаачлалыг бууруулах зорилготой аж.
Европын холбооны орнууд уг системийг ирэх 6 сарын хугацаанд үе шаттайгаар нэвтрүүлж эхлэх ба шинэ систем бүрэн нэвтэрснээр 2026 оны 4-р сарын 10-наас хилийн шалганыхан паспортанд дээр штамп дардаг явдлаа болих аж.






