
Хятадын Taobao, JD.com зэрэг цахим дэлгүүрүүдээр том хүний соск их хэмжээгээр зарагдах болсон байна. Хятадын нийгмийн сүлжээ, TikTok зэрэг платформуудаар том хүний соск хэрэглэсэн туршлага, ач тусыг нь хуваалцсан постууд тренд болоод байгаа ба цахим дэлгүүрүүдээр 10 юаниас 500 юанийн үнэтэй зарагдаж буй том хүний соск нь нойрны асуудлыг шийдэх, стресс, түгшилт зэргийг бууруулахад мөн тамхинаас гарахад хүртэл туслах шидтэй гэгдэж байна.
Нөгөө талаас эмч нар томчууд соск удаан хугацаагаар хөхөх нь эрүүл мэндийн талаас сөрөг нөлөөтэйг анхааруулж эхэлжээ. Нүүр ам судлалын мэргэжилтнүүд соскийг өдөрт 3-аас олон цаг хөхсөнөөр шүдэнд асуудал үүсэх, зуулт буруу болох, эрүү завжны хэлбэр өөрчлөгдөх, амны хөндий үрэвсэх, хэл ярианд өөрчлөлт орох, соскны хэсэг тасарч хоолой руу орон хахаах зэрэг асуудал дагуулах эрсдэлтэйг анхааруулжээ.
Эх сурвалж: My NEWS






