Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дэмжлээ

Хангайн нурууны араас усжих Орхон, Идэр, Урдтамир, Хойдтамир болон Хангайн нурууны өврөөс эхтэй Байдраг, Түйн, Таац, Онги зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 20-120 см-ээр өссөн байна.
Өчигдрийн байдлаар ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 5-60 см давчээ. Тодруулбал, Орхон, Хөгшин орхон гол Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчим үерийн түвшинг 5-10 см даван үерлэж байгаа бол Орхон гол Бат-Өлзий сум, Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн аюултай түвшинг 1-5 см даван үерлэж байна.






