
Hermès брэндийн Жейн Биркинд зориулж урласан цүнх 8.6 сая еврогоор зарагджээ
Английн жүжигчин, дуучин Жейн Биркины Hermès брэндийн биркин загварын цүнх Парис хотод болсон дуудлага худалдаагаар 8.6 сая еврогоор зарагджээ.
Hermès брэндийн Жейн Биркинд тусгайлан урлаж өгсөн цүнхийг худалдаж авахын төлөө ширүүн өрсөлдөөн явагдсан ба эцэст нь цүнхний шинэ эзнээр Японы нэгэн цуглуулагч тодорчээ.
Уг цүнхийг Hermès компани 1985 онд зөвхөн Жейн Биркинд зориулж урласан ба Ж.Биркин Hermès брэндийн тэргүүн Жан Луи Дюматай онгоцонд зэргэлдээ суудалд сууж таарахдаа багтаамж ихтэй эмэгтэй цүнх гадуур олддоггүй талаар дурдсан нь Жан Луи Дюмад биркин загварын цүнх гаргах санааг анх төрүүлсэн гэдэг.
Жейн Биркинд зориулж урласан цүнхнийхээ загварыг бага зэрэг өөрчлөн Hermès компани биркин загварын цүнхнүүд гаргаж эхэлсэн нь өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн үнэтэй бөгөөд олон танигдсан цүнх болоод байгаа билээ.






