
Боловсролын яам болон Монголын багш нарын холбоо М банктай хамтран төр хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудын багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулна. Тус хөтөлбөрийн хүрээнд багш нар тусгай карт эзэмшин, хувийн хэвшлийн байгууллагуудаас бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ авахдаа хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжтой болно. Үүнтэй холбогдуулан 2025.06.09-нд буюу маргааш 11:30-д Боловсролын яаман дээр Хэвлэлийн хуралтай тул та бүхэн өргөнөөр оролцож, сонирхсон асуултдаа хариулт авна уу? Одоогоор М банк, Номин холдинг, Монос, CU, UB cab, Unitel, Emart гээд томоохон компаниуд хамтран ажиллахаа илэрхийлээд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэлийн хуралаар мэдээллэх болно оо.