
Францын парламентын доод танхимын гишүүд мягмар гарагт /2025.05.27/ хуралдаж анагаах ухааны тусламжтай амиа егүүтгэхийг хуульчлахыг дэмжсэн байна. Одоо тус хуулийн төслийг дээд танхим буюу сенат руу илгээнэ. Франц иргэдийн 90 гаруй хувь нь эдгэршгүй өвчинтэй болон өвдөлт шаналлыг нь намдаах боломгүй хүмүүст анагаах ухааны тусламжтай амиа егүүтгэх эрх олгохыг дэмжиж байгаа юм. Ийм учир тус хуулийн төсөл батлагдах магадлал өндөр.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон парламентын доод танхим хуулийн төслийг дэмжсэнийг чухал алхам гэж хэлжээ. 305:199 харьцаатай дэмжигдсэн тус хуулийн төсөл нь 18-аас дээш насны, маш хүнд болон эдгэршгүй өвчнөөр шаналж буй иргэдэд анагаах ухааны тусламжтай амиа егүүтгэх эрх олгох юм. Харин сэтгэлзүйн асуудлын улмаас амиа егүүтгэх боломж үүсэхгүй гэдгийг хууль тогтоогчид тусгаж өгсөн байна.
Өвчтөн эмийг өөрийн биедээ тарьж, хэрвээ боломжгүй бол магадлан итгэмжлэгдсэн эмчээр тариулж болно гэж тус хууль тусгаж өгчээ. Анагаах ухааны тусламжтай амиа егүүтгэх эрхэнд нь саад тотгор учруулсан хүнд хоёр жил хүртэл хорих, 30 мянган евро хүртэл торгууль оногдуулах боломжтой.