
Монголын Сагсан бөмбөгийн холбооноос ээлжит тэсрэлтээ хийх гэж байна. Учир нь тус холбооноос 2025 оны зургаадугаар сарын 23-ны өдрөөс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулна. Ингэснээр зуны олимпын наадмаас бусад сагсан бөмбөгийн төрлийн тэмцээнийг зохион байгуулсан цор ганц улс Монгол болж байна.
Сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний ДАШТ-ийг Улаанбаатар хотод хүлээн авснаар зуны олимпын наадмаас бусад бүх тэмцээнийг зохион байгуулсан цор ганц улс болж буй
Ингэхдээ энэ том тэмцээний өмнө дотооддоо хоёр ч чухал өрсөлдөөнийг Монголын Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал,
- “Ulaanbaatar Women’s Series 2025” Хугацаа: 06 дугаар сарын 18, 19
- “MGL 3×3 Quest” Хугацаа: 06 дугаар сарын 20, 21
Дотоодын 3х3 тэмцээнд эмэгтэй 8 баг өрсөлдөж, “Amgalan U24” баг “Women’s Series Qualifier” тэмцээний аваргаар тодорч, Монгол улсад зохион байгуулагдах “Ulaanbaatar Women’s Series 2025” тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Харин эрэгтэй багуудын тэмцээн өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу “хүүхдийн парк”-д эхэлж байна. Энэ сарын 29-30 өдрүүдэд үргэлжлэх “MGL 3×3 Quest” тэмцээнд түрүүлсэн баг Монгол улсад болох “FIBA 3×3 Ulaanbaatar Word Tour” тэмцээний эрх авах юм.
Өрөг.mn сурвалжлах баг “Women’s Series Qualifier” тэмцээнийг зорин очиж, “Аравт” баг болон “Рояал Gulls” багийн тамирчдын төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.


Сагсан бөмбөгийн “Аравт” багийн тамирчин Б.Өнөрзаяа: 3х3 төрөл нь тамирчдаасэрч хүч болон бие бялдрын хүч шаардсан онцгой
-Сайн байна уу? Маш чухал тоглолтууд та бүхний өмнө иржээ?
-Сайн байна уу. Яг тийм. Одоо яг зөрлөг хагас хагас финалд шалгарчихсан байгаа. Дараагийн тоглолтод хожсон баг нь аваргын төлөө хожигдсон нь хүрэл медаль авах ийм тоглолт маш чухал тоглолт дээр ирчихсэн байна.
Тэгээд энэ тоглолтондоо хожчихвол цаана нь дахиад нэг даваа үлдэнэ, тэр давааг давчихвал тэгээд л эрхээ авахдаа ойрхон байна л гэж харж байна. Энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа, үйл ажиллагаа ч гэсэн маш гоё байна. Маш гоё зохион байгуулалттай болж байна.
-Багийн бүрэлдэхүүнээ танилцуулна уу?
-Мэдээж манай багийн бүрэлдэхүүн “Аравт” клубээсээ орж байгаа 4 тамирчин бий. Нэрлэбэл Сэргэлэн, Хулан, Номин гээд бид 4 орж байгаа. Тэгээд бидний ард нийт 6 тамирчин байгаа. Бид хэд хамтдаа бэлтгэл сургуулиа хийгээд үүний дараа бид 4 энэ эрхийн төлөөх тэмцээнд орохоор сонгогдсон байгаа.
-Дасгалжуулагчаар хэн ажиллаж байгаа вэ?
-Дасгалжуулагчийн хувьд бол олон улсын олимпод орсон манай Солонгоо эгч маань бид хэдийг дасгалжуулан ажиллаж байгаа. Түүний хувьд маш туршлагатай болохоор бид хэдэд маш их зүйлийг зааж зөвлөн, мөн хэрэгтэй зүйлүүдийг бэлтгэл дээр маш их заасан байгаа. Одоо тэрийг нь бас талбай дээр гаргах гээд л хичээдэг. Монгол оронд Women Serius ийм гоё тэмцээн болох гэж байгаад маш их баяртай байна.
-3х3 мөн 5х5 хоёр төрөл нь тамирчдаас ямар онцлог чадваруудыг шаарддаг вэ?
-Энэ хоёр төрөлд маш өөр давуу талууд их байгаа бас сул талууд ч байдаг. Яагаад гэвэл энэ хоёр чинь 5-ын эсрэг 5, 3-ын эсрэг 3 хоёр төрөл огт өөр. 5-ын эсрэг 5 чинь болохоор бүтэн талбайд нь ерөөсөө 40 минут тасралтгүй ажиллах ёстой. Харин 3-ын эсрэг 3 ч гэсэн 10 минут ерөөсөө ямар ч амралт байхгүй, нэг минутын амралттай тэгээд л ерөөсөө тасралтгүй ажилладаг. Тамирчдаас, бид нараас маш их тийм эрч хүч шаардсан, бие бялдрын хүч шаардсан тийм спорт гэж би бол 3-ын эсрэг 3-ыг харж байгаа.


Сагсан бөмбөгийн “Рояал Gulls” багийн тамирчин Э.Ганчимэг: Өрсөлдөгч нар бүгд л чанга байгаа учраас ач тач л үзэлцэж байна
-Сайн байна уу? Өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Э.Ганчимэг “Рояал Gulls” багийн ахлагч. Нэгдүгээр курсын оюутан. ШУТИС-ий багтай сая тоглолт хийлээ. Их чанга байлаа, тэгширсэн тоглогчидтой нэлээн чанга үзэж байж нэг оноогоор буюу 15-14 харьцаатай хожиж амжилт үзүүллээ. Тэгээд тоглолтын сэтгэгдэл гэвэл бүх багууд маань л маш чанга байна. Бүгдээрээ ингээд бид хэдээс ч хүчтэй байгаа болохоор бүгдтэй нь ана мана үзэлцээд хожлын төлөө явж байна.
-Тэмцээний тухай сэтгэгдлээ хуваалцана уу?
-Тэмцээний тухайд бол гоё байна. Зохион байгуулалт ч гоё болж байна.
-Өрсөлдөөний тухайд 3х3 төрлийн онцлогийг тодотговол?
-3-ын эсрэг 3 төрөл нь 5-ын эсрэг 5-аас илүү их ачаалал, энерги шаарддаг спорт. Бараг 5-ын эсрэг 5 төрөл шиг талбай дээр 40 минуттай 4 үе тоглосонтой тэнцэхтэй адил 3-ын эсрэг 3 10 минут тоглодог. Тийм ядралтыг бол өчигдөр аваад мэдэрсэн. Энэ нь маш чанга байгаа. 3-ын эсрэг 3 төрөл нь яг ингээд байнгын хурдан довтолгоо хурдан, хэн хурдтай, хэн хамгаалалттай байна тэр нь хожно гэсэн гол тактиктай. Манай багийн бүрэлдэхүүн гэвэл ер нь бүгдээрээ Монпон клуб гэж явдаг. Тэгээд ихэвчлэн манай сургуулийн хүүхдүүд байгаа, 2 хүүхэд манай сургуульд байгаа. Одоо Анхням, Энхжин гээд, нөгөө тоглогч нь Батцэцэг гээд манай Монпон клубын дүү буюу 18 настай өсвөрийн тамирчин бий.
Ярилцсанд баярлалаа.

