Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг хонгилын системээр далдалж шийднэ

Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй байдаг.
Автомашины албан татвараа төлөх хугацаа дуусахад таван хоног үлдсэнийг Монголын Татварын албанаас санууллаа. Та доорх сувгуудыг ашиглан татвараа төлж, цагаа хэмнэх боломжтой.
- etax.mta.mn
- e-mongolia.mn
- itax.mta.mn
- ebarimt.mn
- smartcar.mn
- Гэрэгэ киоск машинаар дурын банкны картаар төлөх (дүүргийн Татварын хэлтэс, Автотээврийн үндэсний төвийн салбаруудад)
- Интернэт банк
- Үйлчилгээний нэгдсэн төвүүд дээрх Пос машинаар
- Цахимаар төлөх боломжгүй бол өөрт ойр аль ч банканд очиж тээврийн хэрэгслийн дугаараа хэлээд төлөх боломжтой.